Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг хэллээ. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм. Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээ эрхлэгч байгууллага нь төлбөртэй зогсоолоос олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан. Учир нь зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан холбогдох стандарт, нормын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн зогсоолын талбайд тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг явуулна” гэв. Түүнчлэн зогсоолын сэлгэлтийг нэмэгдүүлэх зорилгоор автомашиныг нэг зогсоолд удаан хугацаагаар тавихгүй байх зохицуулалтыг хийж ажиллах юм. Цаашид энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт, сэлгэлт сайжирч, хотын төвийн түгжрэлийг бууруулах боломж нэмэгдэнэ гэж үзсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Зогсоолын үйлчилгээний төлбөрийг нийслэлийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөжээ. |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |