УИХ-ын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхэд гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Маскгүй хүнийг 150.000 торгох нь өндөр байна. Энэ бол төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь гэсэн үг
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын Цар тахалд зориулсан тусгай хуулийг энэ хуультай нэлээд уялдуулах шаардлага байна. Сovid-19 тухай хууль нь нэг удаа хэрэгжээд хаагдана. Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно гэснийг эргэж харах боломж байна уу. Маск зүүгээгүй бол торгож, хариуцлага оногдуулах хэрэгтэй. Гэхдээ 150,000 төгрөг гэдэг бол өнөөдрийн ажилгүй орлогогүй байгаа энэ цаг үед бол хатуу чанга мөнгө Төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь гэсэн үг. Тийм учраас торгууль тавихдаа 25000-30000 гэх зэргээр арай багаас эхлэмээр байна Энэ торгуулийн хэм хэмжээг тогтоож байгаа энэ хуулиндаа дагаж орох журмын тухай хуулиар зохицуулалт хийгээд өөрчлөх боломж байна уу? Энэ тал дээр анхаарч төсөлдөө тусгаасай гэж хүсч байна.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Би л цагдаа, прокурор, сайдын дүү гээд яриад явахын бол өнөөдөр хэн хууль биелүүлэх юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Том толгой гаргадаг УОК шийдвэрийг эрс эсэргүүцсэн төрийн албан хаагчдыг төрийн албанаас зайлуулах шийдвэрийг ямар ч албан тушаалтан байсан өгмөөр байна. Би л цагдаа, прокурор, шүүгч, сайд, сайдын дүү байна гээд яриад байж болохгүй ээ. Тэгээд явахын бол өнөөдөр хэн хууль биелүүлэх юм. Хууль хүн бүрт тэгш үйлчилж түүнийг нь даган биелүүлэх ёстой. Үүнийг хуульчиж өгөхгүй бол нууц амрагаа, үр хүүхдээ зөөнө өөрсдөө зугаалчихаад, тэгээд эмнэлэгээр яваад ирж байгаа ядарсан иргэдийн суудал бөглөчихөөд зурагт телевиз харахаараа шударга царайлна. Үүнийг хуулинд яаж тусгах вэ?

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлснээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
| Маскгүй хүнийг 150.000 торгох нь өндөр байна. Энэ бол төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь гэсэн үг |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |