УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн талаар гишүүд асуулт асууж, тодруулж байна.
Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР “УИХ шударга шүүх тогтолцоог бий болгох хуулийн төслийг хэлэлцэж байна. Шүүх дээр юу болж байна вэ гэдгийг бизнесийн байгууллагынхан сайн мэддэг. Нийт хэргийн 70-80 хувь нь аж ахуйн нэгжүүдийн маргаан байдаг. Тэд шүүх шударга байгаасай, амьдрал дээр шүүхийн шийдвэр хэрэгждэг байгаасай, богино хугацаанд үнэн шударгыг нь тогтоож өгөөсэй гэж хүсдэг. Цалин хөлсийн хувьд төрийн байгууллага 100 жилээр хоцорсон. Хууль хэлэлцэх үед тухайн байгууллагын цалин хөлсийг сугалж авчраад нэмээд байх нь алдаа гэж үзэж байна. Шүүгч нарын цалин хөлсийг нэмэх бол хувийн байгууллагын хийснээр нь цалин өгдөг шиг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Тухайлбал, шийдсэн хэргээр нь, шударга шүүсэн байдлаар нь, зөрчил гаргаагүй гэдгээр нь нэмэгдлийг нь олгодог байх ёстой” гэлээ.
Харин ажлын хэсгийн ахлагч Б.ЭНХБАЯР ГИШҮҮН “Шүүхийн цалин урамшууллын системийг зөрчил гаргаж байгаагүй, шударга ажиллаж байгаа нөхцөл байдалтай уялдуулж тогтоох гэдэг байр суурьтай санал нэг байна. Зэрэг дэвийн нэмэгдэл гэдгийн цаана ийм агуулга байсан. Гэхдээ шүүгч нарыг чи илүү том, эсвэл жижиг гэж ялгаж болохгүй учраас энэ хасагдсан. Ер нь шүүгч төрийн албан хаагч мөн үү, биш үү. Бусад орны жишгээр Засгийн газрын харьяанд ажиллаж байгаа хүмүүсийг төр гэж нэрлээд байгаа юм. Харин ард түмнээс сонгогдсон бусад институциуд ард түмний төлөөлөгч, дуу хоолой юм. Шүүх бол ард түмний төлөөлөгчийг ч, төрийн албыг ч хянаж байдаг тусдаа бие даасан институц гэж хэлж болно” гэлээ.
| Ц.АНАНДБАЗАР: Шүүгч нарын цалингийн нэмэгдлийг шударга шүүсэн байдлаар нь өгөх ёстой |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |