Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр заллаа.
Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан билээ. Түүгээр Бүгд Найрамдах улс, түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулийн хэмжээнд тунхагласанд түүхэн онцгой ач холбогдол нь оршиж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн орчин үеийн шинэ түүх, Үндсэн хуульт ёс үүсэж хөгжих суурь нь ийнхүү 1924 оны Үндсэн хуулиас эхлэлтэй.
Өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хамгийн том хувилбарыг залсан билээ.
| Анхдугаар Үндсэн хуулийн хуулбарыг заллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |