УИХ-аар хэлэлцэгдэж буй Шүүхийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрх ноцтой зөрчигдөж, шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөж байна. Авлигал, албан тушаалын гэмт хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялагийг хууль бусаар ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой хэргийг Дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжийг энэ хуулиар нээлттэй болгож байна. Эрх баригчид өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлах хуулийн төсөл болгож байна” гэлээ.
Мөн уг хуулийн төслөөр шүүх засаглал УИХ-ын хараат болохоор байгааг шүүмжлэв. Энэ хуулийн төслийн 80 хувийг өөрчилж, зарим саналыг Ажлын хэсэг дээр дэмжигдээгүй байхад дэмжиж оруулж ирсэн гэв. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг сайжруулах талаар ахиц гарсан юм харагдахгүй байна. Шүүхийг зайлшгүй шинэчлэх ёстой. Энэ бол нийгмийн захиалга болсон. Гэтэл эрх баригч намынхан уг хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулж байгааг хэллээ.
| А.Адьшаа: Эрх баригчид өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлах зорилгоор хуулийн төсөл өөрчилж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |