• Өнөөдөр 2025-04-22

Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна

2021-01-13,   639

 Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 29 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

 Монголчууд 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа баталж байсан бол 1992 оны нэгдүгээр сарын 13-нд  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж байлаа.
 
Шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 гаруй депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монгол Улсын насанд хүрсэн 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Бусад хуулийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн батлах үүргийг 1992-1996 оны парламент гүйцэтгэсэн.
 
Монголчууд шинэ Үндсэн хуулиа нийтээрээ хүлээн зөвшөөрч баталсан ч зарим зүйлийг нь үгүйсгэх хандлага гарсаар 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнчлэн 2019 онд буюу үүнээс 19 жилийн дараа УИХ  дахин Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188