Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар шинэ коронавируст цар тахлын нөхцөл хүндэрч, улс орнууд хилээ хааж, хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгаа хэдий ч хязгаарлагдмал нөөц боломжоос хамааран нутаг буцах хүсэлтэй иргэн бүрийг эх оронд нь авчрах боломжгүй байгааг дурдсан байна. Эх орондоо ирэх боломжгүй болсон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа тул Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд нэн тэргүүнд тусламж шаардлагатай зорилтот бүлгийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг тавьсан байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс дээрх чиглэлээр манай улсын Засгийн газартай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
| Эх орондоо ирэх боломжгүй болсон Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах санал тавьлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |