Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Ардчилсан намынхан 10 дугаар Их хурлаа хуралдуулсан билээ. Гэвч намын хуучин дарга С.Эрдэнэ уг хурлыг хүчингүй хэмээн мэдэгдэж, намын даргын үүрэг гүйцэтгэгч С.Тувааны эзэмшиж байгаа тамгыг хүчингүй болгуулахаар УБЕГ-т хандсан байдаг. Харин үүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгч С.Туваан үгүйсгэж, намын ажил хэвийн үргэлжилж байгаа гэсэн бол нөгөө талаас “Маргаан нэг талдаа гарсан. С.Эрдэнэ намын дарга хэвээрээ” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл Ардчилсан намынхан ирэх дөрөвдүгээр сард АН-ын даргын сунгаагаа хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Одоогоор арав гаруй хүн намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа гэх мэдээлэл бий. Үүнээс албан ёсоор мэдэгдэж буй нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Тэрбээр “Хамгийн түрүүнд материалаа бүрдүүлж өгөв. Одоогоор нэр дэвшээд байгаа зургаа, долоон эрчүүдтэй ганцаараа өрсөлдөх эмэгтэй нь болж байх шиг байна. Ер нь манай намын түүхэнд эмэгтэй хүн намын даргад өрсөлдөж буй анхны тохиолдол энэ” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байгаа билээ.
| Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |