• Өнөөдөр 2025-04-22

Л.ТӨМӨРБААТАР: Ажлаа хийж буй хүмүүс хамт сууж хоол идэхгүй байх хэрэгтэй

2021-01-09,   796

Хөл хориог хэсэгчлэн сулруулах болсонтой холбоотой НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг анхааруулав. 
 
Тэрбээр "Нэгдүгээр сарын 11-нээс зарим байгууллагын үйл ажиллагаа сэргэж буйтай холбоотойгоор шинжилгээ хийх ачаалал ихэснэ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-д молекул биологийн шинжилгээ хийж байна. Хөл хорионы үеэр иргэд гэртээ байж, ажил, амьдралаа зохицуулж байсан. Тиймээс ажил эхлэхэд бүгд шинжилгээ хийлгэсэн байх шаардлагагүй. Хамгийн чухал нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах юм. Иймээс ажлаа хийж буй хүмүүс хамт сууж хоол идэхгүй байх хэрэгтэй. Зай барих нь маш чухал. Заавал ажилтнуудаа шинжилгээ өгсөн байхыг шаардах хэрэггүй. Харин өглөө ажилдаа ирэхэд нь халууныг нь үзэж, халдварын голомттой хэсгээр явсан эсэхийг тодруулах шаардлагатай" гэв.

Л.ТӨМӨРБААТАР: Ажлаа хийж буй хүмүүс хамт сууж хоол идэхгүй байх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188