Нийслэлийн онцгой комиссоос хөл хорио сулруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Ирэх даваа гарагийн 06:00 цагаас хөл хориог сулруулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хөл хорио сулруулах үеэр автомашин дугаарын хязгаарлалтаар явна. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ" гэв. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Хувцас, бараа бүтээгдэхүүний үйл ажиллагааг арваннэгдүгээр сараас хойш нээгээгүй. Иргэд түрээсийн мөнгө өгөх, орлогогүй болох зэрэг асуудал их байна. Худалдаа үйлчилгээг нээх боломжгүй юү?
-Бараа бүтээгдэхүүний худалдаа хүнсний худалдаанаас бага бөөгнөрөл үүсгэдэг мэт харагддаг. Гэтэл үүний цаана томоохон худалдаа үйлчилгээний төвүүд байна. Нийслэлийн нөхцөл байдал хөнгөн түвшинд хүрсэн гэж хэлж болохгүй. Тухайлбал, Баянгол дүүрэгт тэг зогсолт хийсэн байгаа.
-Олон иргэн хөдөө орон нутаг руу гарч чадахгүй байгаа юм байна. Хотоос гарах хөдөлгөөнийг хэзээ нээх вэ?
-Орон нутгийн иргэдийг буцаах эсэх талаар УОК-оос шийдвэр гаргана. Орон нутаг бол өвчлөлгүй бүс болсон. Тиймээс эрсдэл үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
| Хотоос гарах, орох хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |