УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-хмэдээллийг сонссон юм.
2020-2021 оны хичээлийн жилд 1454 цэцэрлэгт 30668 багш, ажилтан ажиллаж, нийт 247040 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 79.8 хувь болж, өмнөх оноос 4.8 пунктээр буурчээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23075 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх 163 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн 6470 хүүхдийн хүчин чадалтай 50 цэцэрлэг ашиглалтад орсон бөгөөд 113 цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа гэлээ. Гадаадын болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд таван цэцэрлэгийн өргөтгөлийн, дөрвөн цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа гэв.
| НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |