• Өнөөдөр 2025-04-22

Н.Номтойбаярын шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

2021-01-08,   527

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.
 
Тодруулбал, Б.Нямдаваад  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, гурван жил хорих ял, Б.Шижиржаргалд  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих ял, Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэр гаргасан байдаг.
 
Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, шүүхээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-нд Улсын Дээд шүүхэд болохоор байв. Харин уг шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Иймд шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцэж байна.

Н.Номтойбаярын шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-08 17:57:07
    irgen: bas yagd hoishluulah boloo ve. shuugchid tsalingaa nemuueed.l bdg, ajlaa.hiigeech ee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188