• Өнөөдөр 2025-04-22

"Халдварын тархалт гайгүй болбол танхимын сургалт руу шилжүүлэхийг зорьж байна"

2021-01-08,   628

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дээр Шадар сайдын мэдээллийг сонссон.
 
Цар тахлын үед боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид сургалтын үйл ажиллагааг ямар байдлаар зохион байгуулах асуудлыг гишүүд тодруулсан юм.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Цар тахлын үед  нийтээр цахим сургалт явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан ялгаагүй. Бид дотоодод халдвар гараагүй байхад танхимын сургалт явуулсан, 2020 оны сүүлд цахим хэлбэрт шилжсэн ч хоцрогдлыг бууруулахын тулд тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
 
Гэр бүлийн орчинд цахим хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд хэвлэмэл хичээл тараах чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа. Олон хичээл хоцрогдож байгаа талууд бий. Аль болох хэвлэмэл, теле байдлаар хоцрогдлыг арилгахаар ажиллаж байна. Англи хэлийг хоёр дахь хэл болгох чиглэлээр Боловсролын салбарын шинэчилсэн найруулгад тусгасан, энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Сүүлийн хэдэн жил сургуулийн дүүргэлт, гурван ээлж байсныг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сургууль, цэрцэрлэг ашиглалтад оруулж, 6470 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад оруулж байж, гурван ээлжийг бууруулсан. 
 
УИХ-ын гишүүд, дарга нарын хүүхэд гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ бол ноцтой асуудал шүү. Дэлхийн нийтээр цахим сургалт явж байгаа ч бид боломж гарвал танхимын сургалтаа чухалчлах бодлого барьж байгаа. Хэрэв халдварын тархалт гайгүй болбол танхимын сургалт руу шилжүүлэхийг зорьж байна" гэх тайлбарыг өглөө.

"Халдварын тархалт гайгүй болбол танхимын сургалт руу шилжүүлэхийг зорьж байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188