• Өнөөдөр 2025-04-22

Ш.Занданшатар: Өнөө, маргаашдаа ажил хэрэгч хуралдаж, хуулиудаа батлахыг эрмэлзэж байна

2021-01-07,   658

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Шүүхийн багц хуулийн төсөлд багтсан шүүхтэй холбоотой, үйлчилж буй дөрвөн хууль бий. 
 
Хуулийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын дарга Ш.Занданшатар "Хууль зүйн байнгын хороо УИХ-ын түүхэнд хамгийн урт хугацаагаар буюу 18 цаг хуралдаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 120 гаруй санал хуралттай. Өнөө, маргаашдаа ажил хэрэгч хуралдаж, хуулиудаа батлахыг эрмэлзэж байна" гэлээ.

Ш.Занданшатар: Өнөө, маргаашдаа ажил хэрэгч хуралдаж, хуулиудаа батлахыг эрмэлзэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188