УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адьшаа “Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг УИХ-аас Ерөнхийлөгчид санал болгож 14 хоногийн дотор Ерөнхийлөгч батлах ёстой гэнэ. Энэ чинь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан болно. Одоогийн Ерөнхийлөгчид зөвхөн хамаатай юм биш, үе үеийн Ерөнхийлөгчид хамаатай асуудал” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Тэрбээр “Анх удаа Х.Нямбаатар сайдтай санал нэгдэж үг хэлэх гэж байна. Сахилгын хороо гэж шүүх доторх шүүхийг байгуулж байгаа. Энэхүү шүүхийг томилох эрх мэдлийг УИХ-д авсан. Засгийн газар ажлын хэсэг өөр санал, байр суурь гаргаж зөрөлдөж байна. Үүнийг УИХ-ын гишүүд дүгнэж, тал талаас нь харж, шийдвэр гаргах хэрэгтэй. Шүүхийн сахилгын хороо есөн хүнтэй байна гэсэн. Энэ есөн хүн Монголын бүх хэргийг уншиж амжих уу. Шүүхээр шийдүүлсэн бүгд гомдолтой байдаг. Гомдол гаргалаа гээд дээд шатны шүүх засна. Зассан болгоныг огцруулаад байвал шүүгчгүй болно. Шүүгчид рүү их дайрч байна. Тэд хүмүүс шүү дээ. Хүний тухай ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолж болохгүй” гэсэн юм.
| А.Адьшаа: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан хууль батлах гэж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |