Монголын төр 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хууль баталж байжээ. Хамгийн сүүлд буюу 2015 оны наймдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн хуулийг баталсан байдаг. Харин 2021 онд эрх баригч МАН-ынхан “Ковид-19”-ын нэрийн дор Өршөөлийн хууль батлах бололтой. Учир нь, энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Цаг хугацааны хувьд харвал Өршөөлийн хуулиуд түүхэн ой болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө батлагдаж байжээ. Тэгэхээр энэ удаад цар тахал нэрийн дор Ардын хувьсгалын 100 жилийн ой болон Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Өршөөлийн хууль батлах нь гэсэн таамаг байгаа юм.
Өршөөл үзүүлэх тухай яриа анх УИХ-ын дарга Г.Занданшатараас гарсан байдаг. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахалтай холбогдуулан хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа талаар мэдэгдэж байсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгч хүртэл чиглэл өгсөн гэх яриа ч бий. Гэтэл уг асуудал хэсэгтээ намжсан ч арваннэгдүгээр сард дотоодын халдвар нэмэгдэх үеэр эргээд сэргэсэн билээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Ковид-19”-ын үеэр өршөөлөөр суллагдах боломжтой хүмүүсийн судалгааг гаргасан байна. Тухайлбал, нийгэмд ямарваа нэгэн ноцтой хор хохирол учруулаагүй буюу хөнгөн хэргээр шийтгэгдэж байгаа ахмад настай, архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны мөн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй зэрэг 790 орчим хоригдлыг өршөөлд хамруулах боломжтой гэсэн судалгаа гаргажээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хэрвээ эдгээр хүмүүсийг суллана гэвэл УИХ Өршөөлийн хууль батлах ёстой. Эсвэл шүүхийн шийдвэрээр суллагдана. Түүнээс биш ДЭМБ-ын зөвлөмжөөр ял эдэлж байгаа хүмүүсийг суллах боломжгүй” гэсэн тайлбар өгч байсан.
Тэгвэл Өршөөл үзүүлэх асуудал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар “учраа ололцохгүй” байгаа гэх мэдээлэл бий. МАН олонхиороо нийлж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөлд “бойкот” хийж, цаашлаад эрх мэдлийг нь “булаах” оролдлого хийж байгаа нь Ерөнхийлөгчийн дургүйг хүргэсэн ч байж мэдэх юм. Гэхдээ Өршөөлийн хууль батлах нь УИХ-ын бүрэн эрх. Харин Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэй. Тиймээс төрийн өндөрлөгүүд нэгдсэн тохиролцоонд хүрсний дараа Өршөөлийн хууль батлах эсэх нь яригдах болж байна.
Хэрвээ энэ удаа Өршөөлийн хууль батлагдвал шоронд ял эдэлж байгаа, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс суллагдах нь гэх хардлага нийгэмд бий болж буй юм. Оны өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Улс төрийн хоригдол” хэмээн нэрлэгдээд байгаа 14 хүнд уучлал үзүүл хэмээн “шахалт” үзүүлж байсан билээ. Харин “Хэлмэгдсэн хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг УИХ 100 жилийн ойгоороо хийг” гэх утга бүхий мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өгч байсан. Тэгвэл Өршөөлийн хууль батлах, цаашлаад хэнийг хамруулах эсэх талаарх яриа улс төрийнхний хүрээнд ид яригдаж буй бололтой.
Хэдийгээр хөнгөн ялтай хүмүүсийг өршөөлд хамруулна гэж байгаа боловч одоогоор авлига, албан тушаалын хэргийг хамруулах тухай хэсгийг “ярихгүй” байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны Өршөөлийн хууль шиг авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөлд хамруулахаар гэнэт оруулаад ирж мэдэх л байх. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх хэсэг дээр хориг тавьж байсан билээ. Хэрвээ энэ удаад УИХ-аар Өршөөлийн хууль оруулж ирвэл Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт нарын арав гаруй “том”-чуудыг өршөөх заалт орж ирэхийг үгүйсгэхгүй юм.
| Цар тахал нэрийн дор Өршөөлийн хууль батлах уу |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |