Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар "Алтанбулагийн боомт дээр өнөөдрийн байдлаар хилийн цаана байгаа ачаа тээврийн машин байхгүй. Арваннэгдүгээр сарын 11-нээс тус боомтыг хаасан. ОХУ-д нөхцөл байдал амаргүй байгаа учраас авто замын хилийн боомтыг хаана гэж ярилцсаны үндсэн дээр хаасан. Арваннэгдүгээр сарын 23-нд автомашинуудын бөөгнөрөл үүсэж, 90 гаруй машиныг татаж авах ажлыг зохион байгуулсан. Үүний дараа 70 гаруй машин дахиад ирсэн байсан. Монгол жолооч нараа дахиад оруулах шийдвэр гаргаад 37 машин нэмж оруулсан. Харин гадаадад бүртгэлтэй 30 гаруй машиныг нь үлдээсэн. Сүүлийн гурван өдөр толгой сэлгэлт хийж, 20 жолоочийг оруулж ирээд байна. Тээврийн жолооч нараас 40 гаруй халдварын тохиолдол илэрсэн. Халдвар хамгаалал хүндрэхээр байна гэж анхааруулаад байхад машинууд нь ирчихлээ гээд мэдээлэл гаргаад байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шууд оруулж байгаа шүү дээ. Бид олон талаас нь судалж байгаа. Гэтэл судлахгүй, харахгүй байгаа мэтээр хандаад байна.
Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг ойрын өдрүүдэд хийж чадахгүй. Гаднын олон орон хилээ хаасан байна лээ. Мутацилагдсан вирус гарчихаад байна. Энэ мутацилагдсан хэлбэр манайд ороод ирвэл ямар аюул тарих вэ. Бид иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байсан. Энд ирээд тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байх явдал ч бий. Хаалга онгойлгоод тамхи татаад зогсчихдог асуудал ч бий. Итгэхгүй бол хэвлэлийнхэнд зураг үзүүлж болно" гэв.
| Ойрын өдрүүдэд гаднаас иргэдээ татаж авахгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |