• Өнөөдөр 2025-04-22

"Цахилгааны үнийг тэглэх тухай асуудал Засгийн газрын тогтоол дээр байхгүй"

2021-01-02,   1196

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
 
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа Тэрбээр "Цахилгааны үнийг тэглэх тухай асуудал Засгийн газрын тогтоол дээр байхгүй. Хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, тог усны мөнгийг төр хариуцна гэж байгаа юм.  Засгийн газрын тогтоол гарснааас хойш цахилгааны хэрэглээ өссөн. Тухайлбал, 1100 мегаватт гардаг байсан бол арван хоёрдугаар сарын 31-нд 1300 гарсан. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 20 орчим хувиар өссөн. Төрөөс төлбөрийг даахдаа өнгөрсөн оны мөн үеийн төлбөртэй харьцуулж төлөх учраас иргэд хэрэглээндээ хянамгай хандах хэрэгтэй. Цар тахалтай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй ч цахилгаан, дулааныг хязгаарлахгүй байгаа ч арванхоёрдугаар сарын бүх төлбөрийг тэглэсэн гэсэн үг биш юм. Өмнөх сарынхаа төлбөрийн мэдээлэл болон өмнөх жилийн мөн үеэс хэрэглээ тань давсан эсэхийг мөн шалгах хэрэгтэй" гэлээ.

"Цахилгааны үнийг тэглэх тухай асуудал Засгийн газрын тогтоол дээр байхгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-02 16:43:38
    Монгол хүн: Тэгээд хариуцна гэсэн бол их ч гарсан хариуцана л гэсэн байна. Тог цахилгаангүй хоосон хашаанд тогны мөнгө бичихээс ч ичихгүй болсон салбарынхандаа агсан тавьдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188