Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны долдугаар сарын 1 хүртэл иргэн, аж ахуйн нэгжийн суурь зардал болох цахилгаан дулаан, тог, ус, уурын үнийг хөнгөлөхөөр болсон. Цахилгааны төлбөр дээр маргаантай асуудал гарсан. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан дулаан, цахилгааны уур нь Эрчим хүчний сайдын эрхлэх асуудалд багтдаг. Бид Засгийн газрын тогтоолын дагуу журам гаргасан. Арванхоёрдугаар сарын дулааны төлбөр дээр гомдол ирээгүй. Харин цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой гомдол ирсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 36500 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний бичилт хийгдсэн байна. Бүх хэрэглэгчид төлбөрийн тооцоо очсон. Үүнээс 4914 гомдол иржээ. Үүнээс 294 иргэний гомдлыг шийдвэрлэхээр болсон. Гомдлыг багцлаж үзвэл төлбөр өндөр гарсан, төр төлбөрийг нь хөнгөлсөн ч хэрэглэгч өөрөө төлбөр нөхцөл бүрдсэн гэх гомдол их ирсэн.
Монгол Улсын хэмжээнд 690 мянга айл өрх бий. Цахилгааны төлбөр тооцоог мэргэжилтнүүд биеэр очиж авдаг нөсөр ажил байгаа. Нийслэлд 420 мянган өрхөд очдог юм. Энэ ажлыг хөнгөвчлөхөөр хэрэглэгч нарыг зургаан хэсэгт хувааж хэсэгчлэн тоолуурын заалтыг авдаг. Ингэхдээ нэг удаагийн бичилтээр энэ чиглэлийг хариуцдаг ажилтан орон нутагт 600-800 хэрэглэгчийн тоолуурын заалт Улаанбаатарт 2000-300 тоолуурын заалт авдаг. Мөн хэрэглэгчийг гэрээнд заасан өдрөөс нь эхлэн 30 хоногоор тасалбар болгож, хэрэглээний төлбөр нэхэмжилдэг. Тиймээс сар дамжиж орж ирсэн хэрэглээний төлбөрийг нэхэмжилдэг. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын төлбөр арванхоёрдугаар сард орсон. Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа" гэв.
| Н.Тавинбэх: Сар дамжиж орж ирсэн хэрэглээний төлбөрийг нэхэмжилдэг учраас цахилгааны төлбөр өндөр гарсан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |