Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх буюу төр хариуцах шийдвэр гаргасан.
Харин шаардлагатай санхүүжилтийг 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, шаардлагатай санхүүжилтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцахаар зохицуулсан.
Улмаар хэрэглэгчийн эрх, үүргийн хувьд хөнгөлөлтийн хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны төлбөртэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс хариуцах бөгөөд энэ хэрэглээнээс хэтэрсэн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцахаар журамд тусгаад буй. Тэгвэл өнгөрсөн сарын цахилгаан, дулааны төлбөр өндөр гарсан талаар иргэд шүүмжилж эхэллээ. Энэ асуудалтай холбоотой Эрчим хүчний сайд Тавинбэх цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тэрбээр "Шинэ оны мэнд хүргэе. 2020 оны арвандугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм.Тийм учраас 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрт арваннэгдүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж —гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.
.jpg)
| Н.Тавинбэх: Эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандаарай |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |