"Эрдэнэс Монгол" компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдоод сар орчим болж байна. Тус компани нь бүтцэдээ өөрчлөлт оруулж, гурван дэд захирал, нэг тэргүүн дэд захиралтай үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зарим газруудыг татан буулгаж, хэлтэс болгох ажлыг эхлүүлээд буй. Тэгвэл "Эрдэнэс Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, гурван дэд захирлын томилгоог баталсан байна.
Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг тус компанийн дэд захирлаар томилжээ.
Ц.Цолмон нь эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.
Л.Энхболдын тухайд 2012 онд УИХ-ын гишүүнээр Өмнөговь аймгаас сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Түүнийг 2018 онд ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас хүргүүлж байсан юм.
Л.Хосбаяр нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг, бизнесмен нэгэн. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байжээ. Мөн "Мон Лаа" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж.
| "Эрдэнэс Монгол” компанийн шинэ дэд захирлын хэн нь хэн бэ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |