Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар хөл хориог сунгах эсэх талаар хариулт өглөө. Тэрбээр "Голомтгүй бүсээс аймаг хооронд зорчихдоо асуумж, тодорхой шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж нэвтрүүлж байна. Аймаг хоорондоо зорчих хөдөлгөөн нээлттэй байгаа. Өвчний нөхцөл байдлаас шалтгаалж тухайн үед шийдвэрийг гаргана. Нийслэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Шийдвэр гарснаас хойш долоо хоносон. Дахиад долоо хоног байна. Нэгдүгээр сарын 6-наас дахин хөл хорио сунгах эсэхийг хэлэхэд эрт байна.
ЭМЯ, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэж шийдвэрийг гаргадаг. Одоогоор санал ирээгүй байна. Аль ч улсад хөл хорионы арга хэмжээг сайтар авч байна. Нөхцөл байдал сайжирвал бид аль болох үйлдвэр, үйлчилгээг нээх тал дээр ажиллах болно.
Олон орон эдийн засгаа аварна гэж хөл хорио тогтоохгүй явсан. Эдийн засгаа аврах гэж байгаад иргэдийн амь насаа ч алдлаа, эргээд эдийн засгаа ч алдлаа. Цар тахлыг нийтийн цар тахал болгочихгүйн тулд хөл хориог тогтоож байна. Энэ нь нэг талдаа эдийн засгаа бодохгүй байгаа мэт боловч эргээд эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Нөхцөл байдал гайгүй болбол нэгдүгээр сарын 6-наас хойш хөл хориог сулруулна. Гэхдээ эсрэгээрээ байдал үргэлжлэх ч боломжтой. Зарим улс орон сүргийн дархлаа тогтооно гэж зарлаад эргээд иргэдээсээ уучлалт гуйгаад хөл хориог үргэлжлүүлж байна. Тиймээс бид өнөөдрийг хүртэл нөхцөл байдал, эрдэмтдийн санал, дүгнэлтийг үндэслэж байна." гэлээ
| Я.Содбаатар: Дахин хөл хорио сунгах эсэхийг хэлэхэд эрт байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |