Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гурван шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос бусад 21 аймагт өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 сунгах шийдвэр гаргалаа. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажил. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг хэсэгчилсэн байдлаар сунгаж байгаа. Тиймээс орон нутагт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилнэ гэсэн үг. Коронавирусийн халдвар нийслэлээс гадна зургаан аймагт гараад байсан. Зургаан аймгийн есөн сумын халдварын голомтыг 14-35 хоногийн дотор дарж чадсан.
Халдварын голомт гэж байсан аймгууд хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Хоёрдугаарт, хилийн боомттой холбоотой тогтоолын төсөл гаргалаа. 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор БНХАУ-тай хиллэх автозамын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарласан. Жил болж байна гэсэн. Боомтоор нэвтрэх зорчигч тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон. Зорчигч тээврийн хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо. Гэхдээ тусгай үүргийн нислэг, ачаа тээвэр хэвийн явна. Гуравдугаарт, дотоодод халдвар авсан иргэдийг тусгаарлах байр, хоолны мөнгө, тусгаарлах байранд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд, тусгай үүргийн нислэгээр ажиллаж байгаа ажилтан алба хаагч, зарим аймаг сумдад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох, хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардал зэргийг Засгийн газраас хөрөнгөөс гаргахаар болсон. Үүнд 20.2 тэрбум төгрөг зарцуулагдана.
Засгийн газрын нөөц хөрөнгөө 20.2 тэрбум төгрөг гаргаж ковидын арга хэмжээнд зарцуулна |
|