• Өнөөдөр 2025-04-22

"Тэнүүн-Огоо" ХХК: Халдвар илэрсэн жолоочийн PCR шинжилгээний хариу гараагүй байна

2020-12-28,   1439

"Тэнүү-Огоо" ХХК-д ажилладаг нэг хүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад "Манай компанид ажилладаг нэг хүнээс эхний шинжилгээгээр халдвар илэрсэн нь үнэн. Гэхдээ батлагдсан юм биш. PCR-аар шинжлүүлж байгаа. Тухайн жолооч нь энэ сарын 19-нд ажлаасаа чөлөө авчихсан байсан юм. Ажлаа хийгээгүй байсан гэсэн үг. 
 
Тухайн жолоочийн ойрын хавьтал болсон хүмүүсийг нь тусгаарлаж, ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа гэсэн мэдээллийг аваад байна. Маргааш шинжилгээний хариу гарах байх. Харин манай компанийн тухайд ажлынхаа ганц хоёр хүнтэй уулзсан гэсэн. Тиймээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал гэгдэх ажилтнуудаа бааз тус бүрт тусгаарлаад байна. Нийт хэчнээн хүн тусгаарласан гэдэг талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
 

"Тэнүүн-Огоо" ХХК: Халдвар илэрсэн жолоочийн PCR шинжилгээний хариу гараагүй байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188