АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваанд байсан намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон байна. Тэрбээр "Намын түр орлон гүйцэтгэгчдийн тамга тэмдгийг хүчингүй болгож, шинээр тамга, тэмдэг хийх эрхийг надад олголоо. Энэ эрхийн дагуу тамга, тэмдгээ хийлгэж, намын хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Үндсэн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэж хоёр байгууллага бий. Энэ хоёр байгууллага дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Намын удирдах түвшинд Хэрэг эрхлэх газрыг шинээр томилж, намын ХЭГ-ын даргаар н.Цэрэнбатыг томилж байна. Бүтэц бүрэлдэхүүн бүрэн болсон гэсэн үг. Хуулийн этгээдийн улсын байцаагчийн дүгнэлт албан ёсоор гарсан. Улсын дээд шүүхэд маргаан гарсан. Улсын дээд шүүхэд намуудыг бүртгэдэг дүрэм журам гэж бий. 2017 оны 01 тоот бүртгэлд миний бие С.Эрдэнийн нэр бүртгэлтэй байгаа. Гэтэл цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, АН-ын түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал нэмснийг хүчингүй болгуулахаар боллоо. АН дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж намын даргын сунгааныг зохион байгуулна. Дүрмийн дагуу намын Их хурлыг хуралдуулах үндсэн дүрмийн гаргалгаа гарцыг судлах ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийг Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал ахална. Намын дүрмийн хугацаа бүгд хэтэрсэн. УИХ-ын сонгуулиас хойш 30 хоногийн дараа АН-ын ҮБХ хуралдаж, 90 хоногийн дотор Их хурлаа хуралдуулах ёстой байв. Энэ ажлыг дээрх ажлын хэсэг хангуулж ажиллана" гэв.
| С.ЭРДЭНЭ: АН-ын тамгаа авч хуучин байрандаа орно |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |