Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна. Дээрх үйл ажиллагааны хүрээнд мэдүүлгийн цахим систем ашиглан 800.0 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав. Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байна. Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд 2,428,179,400 төгрөг, 2019 онд 3,169,350,050 төгрөг гэж тус тус мэдүүлсэн байна. Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан. Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодитой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа юм. Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хууль бусаар орлого олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд анхаарч, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах зэргээр хуульд заасан чиг үүргийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
| Хөрөнгө орлого нь 800.0 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэл өссөн албан тушаалтнуудын ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |