• Өнөөдөр 2025-04-22

Н.Тавинбэх: Алслагдсан дүүргийн өрхийг сайжруулсан түлшээр хангах бололцоогүй боллоо

2020-12-25,   517

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 1-нээс эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч, ус, хог зэрэг төлбөрийг хөнгөлөхөөр болсон. Ингэхдээ өмнөх жилийн мөн үеийнхтэй тэнцэх төлбөрийг хөнгөлүүлж, үлдэгдлийг нь иргэд, аж ахуйн нэгжийн төлөх журам гарсан юм.
 
Тэгвэл хөнгөлөлтийн хугацаанд буюу 2021 оны долдугаар сар хүртэл дунджаар гэр хорооллын өрх 240-530 мянган төгрөг, орон сууцны өрхүүд 560-1.1 сая төгрөг, ЖДҮ эрхлэгчид 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдана гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.  УИХ-ын гишүүн Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуулгыг салбарын сайдад тавьсны дагуу яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанд асуулгын хариуг өгч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: Эрчим хүч хадгалах, нөөцлөх 100 мегаваттын төсөл ямар шатандаа явна вэ. Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлож, амьжиргаагаа залгаж байсан айл өрхүүд хүндрэлтэй тулсан. Бодлогын гадна орхигдож хаягдаж болохгүй, тэнд айл өрхүүд гал алдаж байгаа. 40 мянган иргэн, 10 мянган айл өрх гал алдаж байна. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ.
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: Цэнэгт хураагуур Сонгино дэд станц дээр суурилуулахаар төлөвлөж байгаа. Литум батарейн үнэ буурсан учраас илүү хүчин чадалтай хураагуур худалдаж авахаар Азийн хөгжлийн банканд хүсэлт гаргаж, дэмжсэн. 200 мегаватт цаг багтаамжтай, цагт 50 мегаваттын эрчим хүч нийлүүлэх боломжтой цэнэгт хураагуур нийлүүлэхээр ажиллаж байна. Импортын эрчим хүчийг 1/3-ээр бууруулах боломжтой.  Сайжруулсан түлшний захиалга нэмэгдсэн. Улаанбаатарын хэрэгцээ нэмэгдсэн, зүүн үйлдвэрийн асуудлаас болж алслагдсан дүүргийн иргэд, өрхийг сайжруулсан түлшээр хангах бололцоогүй болж байна. 

Н.Тавинбэх: Алслагдсан дүүргийн өрхийг сайжруулсан түлшээр хангах бололцоогүй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188