• Өнөөдөр 2025-04-22

"Малчин, хувиараа даатгал төлөгчийн нөхөн төлөлтийн хуулийн хугацааг сунгах санал гаргасан"

2020-12-25,   559

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа
 
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ жилийн нийгмийн даатгалын шимтгэлтийн төлөлт ямар хувьтай байна вэ. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжээр ялгаад хэлж өгөөч. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль үйлчилж эхэлсэн. Энэ хангалтгүй байгаа тул хугацааг сунгах хууль ямар шатандаа явж байгаа вэ.
 
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шимтгэл 17 хувьтай байна. 2020 онд 1995 оны түвшинд хүргэх зорилго тавьсан. Нийгмийн даатгалын шимтгэл дотор тэтгэврийн даатгалаас гадна тэтгэмжийн, ажилгүйдэл, үйлдвэрийн ослын даатгал ордог. Энэ нь ирэх оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөгдөнө. Орлогын тухайд төлөвлөгөөнөөс 13-14 хувийн өсөлттэй гарсан. Малчин, хувиараа даатгал төлөгчийн нөхөн төлөлт хуулийн үйлчлэлээр  арванхоёрдугаар сарын 1-нээс дуусгавар болохоор байгаа. Анх энэ хуулийг гаргахдаа 44 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана гэж тооцоолсон ч 9100 хүн хамрагдсан. Уг хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл үйлчлэх хугацааг сунгах санал гаргасан.

"Малчин, хувиараа даатгал төлөгчийн нөхөн төлөлтийн хуулийн хугацааг сунгах санал гаргасан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188