Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 18-нд намын X их хурлаа зохион байгуулж, дүрмийн хурал байсан эсэх талаар маргаантай асуудлууд үүссэн. Энэ талаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой эсэх талаар мэдээлсэн юм.
Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир "Өчигдрөөс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хэн нэр дэвших вэ гэх асуудал сөхөгдсөн. Ардчилсан нам X их хурлаа хийж Улсын дээд шүүхэд шинэ дүрмээ өргөн барьсан. Үүнтэй хамт намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан хурлын тэмдэглэл болон тогтоолууд байна. Протоколд хурлын дарга болон тэргүүлэгчид гарын үсгээ зурсан бөгөөд хууль ёсны гэж баталгаажуулах үлдсэн. Шинээр хэлэлцсэн энэ дүрмийн 5.12-ын 4.2-т "Намын анхан, дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэн гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг, нэг нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж шийдвэрлэх" гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй, нэр дэвшиж байгаа эрх зүйн чадамжтай субъект нь ҮБХ-оос өрсөлдөх нь. Гэхдээ Үндэсний бодлогын хороо асуудлыг шийдэхгүй АН-ын эрх барих дээд байгууллага Их хуралд санал болгох юм. Мөн намын дүрмийн 5.12-ын 4.1.2 дахь заалтад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан бол ҮБХ-гоор хэлэлцэхгүй. Их хурал дээр шууд оруулна. Өнгөрсөн сонгуулиар ч ийм байсан. Дэлхий нийтэд ч ийм жишиг бий" гэлээ.
| Б.Ган-Очир: Одоогийн Ерөнхийлөгч намаас нэр дэвшихдээ ҮБХ-гоор орохгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |