• Өнөөдөр 2025-06-09

Хүн амины хэргийн сэжигтнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарчээ

2020-12-24,   636

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуулийн төслтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хорих ангийн хөнгөн ялтай хүмүүсийг суллах боломжтой эсэх талаар тодруулсан.
 
Тэгвэл уг асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 4500 орчим ялтан хоригдож байгаа. Түүнчлэн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1000 гаруй хүн, мөн шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийг нэмээд, нийт 6300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна. Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөж байна" гэж хариулсан юм.
 

Хүн амины хэргийн сэжигтнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188