УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын үед хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэлээ. Тэрбээр "Хэдий хатуу хөл хорио тогтоож байгаа ч Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах хэрэгтэй байна. Архангай аймгаас ирсэн иргэн 22-ын товчоон дээр амиа алдсан. Сэлэнгэ аймгаас ирсэн 10 настай охин эмнэлгийн тусламж хангалттай авч чадаагүй гэх. Энэ бүхнийг харахад эрүүл мэндийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Мөн тусгаарлах байрны журам зөрчсөн иргэдийн нэрийг зарлана гэсэн. Энэ нь бас хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Гаднаас иргэдийг татан авахдаа ч алдаа гаргаж байна. Франкфуртын онгоцоор ирэх нэг иргэнийг шинжилгээ нь эерэг гарсан гээд үлдээгээд ирсэн байх юм. Мөн эхний ээлжид вакцин ямар хүмүүст хийх вэ. Ихэнх орнууд зорилтод бүлгүүдэд хийж байх шиг байна" гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар "Цар тахлын үед тодорхой эрхүүд хязгаарлагдаж байгаа. Бусад орнууд ч хязгаарлаж байгаа. Бид аль болох хүний эрхийн суурь зарчмыг зөрчихгүй байх талаас нь ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хоёр хүн бидэнтэй хамтарч ажиллаж байна. Сэлэнгэ аймгаас ирсэн хүүхэд бол эмнэлгийн тусламж аваад 10-аад хоногийн дараа амиа алдсан юм билээ. Энэ талаар шалгалт хийсэн. Франкфуртын онгоцоор ирж чадаагүй иргэнтэй Элчин сайдын яамнаас уулзаж арга хэмжээ авсан. Вакцины тухайд Ковакс хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг эхний ээлжинд вакцинжуулна. Бид нийт иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулна гэсэн тооцоо гаргаад, вакцинаа судалж байгаа. Хүүхдэд хийх вакцин гараагүй учраас нийт хоёр сая иргэнийг вакцинжуулна гэсэн тооцоо гаргасан. Харин вакцин хийлгэх эсэх нь тухайн иргэний сайн дурын асуудал. Вакциныг эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хийнэ. Нийт 10 орчим бүлэгт ангилсан. Дараа нь суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон, өндөр настай гэх мэтээр эрэмбэлж хийнэ.
| Я.Содбаатар: Вакциныг эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хийнэ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |