Засгийн газар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ковидын үед Засгийн газарт өндөр эрх мэдэл очиж, маш их хөрөнгө зарцуулж байгаа. Гэтэл үр дүн нь ямар байна. Өнөөдөр эрүүл мэнд, эдийн засаг аль аль нь байхгүй боллоо. Ерөнхий сайд гарч ирэхгүй байж байгаад гарч ирэхээрээ "Сахилга хариуцлагын вакцин гэж байдаг" гэх юм. Наад вакцинаа өөрсдөдөө хийвэл яасан юм. Та нар ажлаа хийж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өг. Өчигдөрхөн 57 хүнээс халдвар илэрлээ. Их мөнгөтэй, эрх мэдэлтэй хэрнээ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ард түмэн гаргасан шийдвэрээс чинь залхаж байна шүү дээ. Гаргасан шийдвэрээ буцаана, ажлынхаа араас хөөж явна. Ажлаа хийж чадахгүй бол Засгийн газар огцор. Чаддаг, мэддэг хүнд нь ажлаа өг. Эрүүл мэндийн сайд нь мэргэжлийн хүн мөн юм уу. Мөн бол вакцины хэсгээ яагаад ахалдаггүй юм. Дараа нь буруу, зөрүү вакцин оруулж ирээд Сангийн сайд нь би мэргэжлийн хүн биш гэх үү" гэв.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Сөрөг хүчин шүүмжилж болно. Гэхдээ багцаатай шүүмжлэх хэрэгтэй. Дэлхийн олон орон хөл хорио тогтоож байгаа. Зарим нь 90 гаруй хоног хатуу хөл хорио тогтоосон байна лээ. Баянзүрхийн тохиолдол гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсэн. Амаргүй байна. Бид Дархан, Сэлэнгийн голомтоо хумьж чадсан. Улаанбаатараа ч гэсэн хумьж чадна гэж бодож байна. Хэрэгжилтийн шатанд алдаа гарч байгаа нь үнэн. Холбогдох хүмүүсийг нь сольсон. 10 сарын хугацаанд энд гардаж ажилласан хүмүүсийг халж, сольж болохгүй байна. Бид автобусаар зорчихыг санал болгож байгаа нь үнэн. Мэдээж хувийн тээврээрээ зорчих нь аюулгүй. Гэхдээ зарим нь машинаа унаад айл хэсээд яваад байна. Харин вакцины тухайд Сангийн сайд авч ирэх зохион байгуулалтын ажлыг нь хийж байгаа. Харин сонголтыг нь Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хийх юм. Манай улс ДЭМБ-аас санал болгосон вакциныг сонгоно" гэх тайлбарыг өглөө.
| Д.Ганбат: Ажлаа хийж чадахгүй бол ЗАСГИЙН ГАЗАР огцор |
|
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |