• Өнөөдөр 2025-08-19

Ц. Даваасүрэн: Я.Содбаатар сайдаа та ухаалаг бай

2020-12-24,   868

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Гурван гишүүн орон нутгийн томилолттой, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа бөгөөд 41 гишүүн ирцээ бүртгүүлснээр нэгдсэн хуралдаан эхэлсэн. Чуулганы хуралдаанаар коронавируст халдвар  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: Цаг үе өөрчлөгдсөн учраас одоогийн батлах хуулийн төсөлд эргэж харах зүйл нэлээд бий. Зарим үр дүнгүй арга хэмжээг болих хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй арга хэмжээгээ авчихсан гэж ойлгож байгаа. Цахилгаан дулааны үнийг хөнгөлнө гэдэг нь маш их хөрөнгө зарцуулж байгаа юм. 200 мбт гэдэг нь бидний барьж чадахгүй байгаа  станцыг барих хэмжээний мөнгө байсан. Мөнгөгүй гээд станц бариагүй 10 жил болсон. Гэтэл бид ийм цаг үед их хэмжээний мөнгө гаргаад ирж байна. Дээр нь хамгийн гол голомт нь эмнэлгүүд болчихсон байгаа юм. Дэлхийн ихэнх улсад эмч, ажилчдаа 72 цагийн дотор PCR-аар шинжилж байгаа гэж байна. Хөл хорио тогтоох гэдэг л хялбар арга хэмжээ авах юм. Дэлхийн бусад оронд нийтийн тээвэр, бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Манайхан ч гэсэн Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнөө хаагаад бизнесээ явуулах хэрэгтэй. Я.Содбаатар сайдаа та ухаалаг бай.  
 
ШАДАР САЙД Я.СОДБААТАР: Би хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин дэгдэнэ гээд мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. Жилийн эцэст 400-450, Цагаан сар гэхэд 2800 хүн өвчилнө гэсэн тооцоо гаргасан. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорио. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд нэг хүнээс найман хүнд халдварлана гэж байсан. Харин бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нэг хүнээс 1.5 болж буурсан. Бид маш нарийн тооцоо судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш, би дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна. 

 


Ц. Даваасүрэн: Я.Содбаатар сайдаа та ухаалаг бай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188