Нийслэлд хатуу хал хорио тогтоох болсонтой холбоотой УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 16-нд коронавирус илэрсэн. Үүнээс хойш БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 62 тохиолдол батлагдаад байна. Үүний 35 нь эмчлүүлж байсан хүн байгаа. Найм нь эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан. Баянзүрхт гарсан халдварын голомт хаана байгааг тодруулахаар ажиллаж байгаа. Эмнэлгийн орчинд бариа засал, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ нэлээд хийгддэг. Тиймээс халдвар өргөн цар хүрээнд тархсан байж болзошгүй" гэв.
Мөн энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдрийн байдлаар БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид, өвчтөнүүдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа.Тус эмнэлэгт нийт 248 хүнийг тусгаарласан. Харин ХӨСҮТ болон хэд хэдэн цэгийг эрсдэлтэй гэж үзсэн. Тухайлбал, хилийн боомтууд энд орж байгаа. Цаг гайгүй боллоо гээд гаднаас иргэдээ татан авсан. Халдвар авсан иргэд гаднаас ирсэн байна. Эмнэлгийн орчин хамгийн эрсдэлтэй. ХӨСҮТ-д халдвар алдсан нь үнэн. Гурван тасгийн эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан. ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгааг таслан зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн устгалтай холбоотой асуудлыг цэгцлэхээр тусгай ажлын хэсэг гаргасан. Энэ баг дүгнэлт гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад байна. Тиймээс тус төвийн ачааллыг бууруулах шаардлагатай байна. ХӨСҮТ-ийн хөнгөн хүмүүсийн Хан-Уулын эмнэлэг рүү шилжүүлнэ" гэлээ.
| Т.Мөнхсайхан: БЗД-т халдвар өргөн цар хүрээнд тархсан байж болзошгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |