• Өнөөдөр 2025-06-09

С.Эрдэнэ АН-ын тамга тэмдгийг хүчингүй болгох хүсэлт гаргажээ

2020-12-21,   977

АН-ын дарга асан С.Эрдэнэ УБЕГ-т намын тамга тэмдэгийг хүчингүй болгох хүсэлт өгчээ. Тэрбээр  "Ардчилсан намын даргаар С. Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц. Тувааны ашиглаж байгаа АН-ын 11172378445дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна. Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд АН ялагдал хүлээж намын тамга тэмдгийг С.Эрдэнэ өөрийн биеэр УИХ-ын гишүүн, АY-ын дэд дарга Ц.Туваанд гардуулан өгсөн байдаг. Тэгвэл энэ сарын 18, 19-нд АН Их хурлаа цахимаар хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болсон.
 
Харин хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм.

С.Эрдэнэ АН-ын тамга тэмдгийг хүчингүй болгох хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188