Коронавирусийн халдвар дотоодод илэрч, бэлэн байдлын зэрэгт шилжснээр хилээр орох гарах хөдөлгөөнд хягзгаарлалт тогтоосон. Үүнтэй холбоотой ачаа тээврийн жолооч нар хилийн цаана гацаж, олон хоног машиндаа хоносон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа. Тэрбээр энэ талаар "Арваннэгдүгээр сарын 11-нд УОК-ын шийдвэр гарч, Алтанбулаг боомт дээр ирсэн ачаа тээврийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ үед гаднаас ирсэн жолоочийн олонх нь халдвар тээсэн байсан. Маш том эрсдэл үүсгэж байгаа учраас ачаа тээврийг зогсоох шийдвэр гаргасан юм. Харин хамгийн сүүлд УОК-оос шийдвэр гаргаж, Алтанбулаг боомт дээрээс зөвхөн монгол жолооч нараа авах, гаднын жолоочийг тодорхойгүй хугацаагаар авахгүй байх шийдвэр гаргасан. Өнгөрсөн пүрэв гарагаас хил дээрх жолооч нараа татах ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Хилээр орж байгаа жолооч нарыг Дархан-Уул аймагт тусгаарлаж, машин техникийг нь ариутгал, халдваргүйтэл хийсний дараа Улаанбаатараас жолооч очиж авах зохион байгуулалтын ажил хийж байна.
Хил дээр 80 орчим жолооч байгаагаас 14,15 хоног гацсан жолооч хүртэл байсан. Монгол жолооч нараа татан авах ажлыг үргэлжлүүлж байна" гэв.
| Л.Халтар: Алтанбулаг боомт дээрээс зөвхөн монгол жолооч нараа авч байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |