• Өнөөдөр 2025-06-09

Монгол Улсад коронавирусийн кластер өвчлөл бүртгэгдсэн тул иргэдийн дунд шинж тэмдэггүй өвчилсөн хүн байх эрсдэлтэй

2020-12-20,   1255

Коронавируст халдварын эхэн үед томуу, томуу төст өвчний үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа "Бид халдвартай хүмүүсийн хавьтлуудыг эрчимтэй олж, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс ирмэгц нь шинжилгээ авч байгаа тул ихэнхдээ шинж тэмдэггүй, хөнгөн балархай үед нь вирусийг илрүүлж тусгаарлан хяналтад авч байна. Тиймээс ихэнх тохиолдлууд эмнэлэгт хэвтсэнээс хойш эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа. Шинж тэмдэг нь:
 
  • Хуурай ханиалгах, толгой өвдөх шинж тэмдэг 20 хувьд,
  • Нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж тэмдэг 10-14 хувьд,
  • Дотор муухайрах, үнэр амт мэдрэхгүй болох, жихүүдэх хүрэх шинж тэмдэг 6-9.2 хувьд,
  • Хоолонд дургүй болох, суулгах, ядрах шинж тэмдэг 4-6 хувьд,
  • Нүд улайх, амьсгал давчдах шинж тэмдэг 2-3 хувьд нь илэрч байна.
 
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-40 насных бөгөөд нийтээр нь авч үзвэл 0-90 насны халдварт өртсөн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
 
Өнөөдөр Монгол Улсад коронавирусийн том кластер өвчлөл бүртгэгдсэн тул иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр. Ийм үед хүн бүр амны хаалт зүүж өөрийгөө хамгаалан хүн хоорондын зайг барьж хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдөж, коронавируст халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Монгол Улсад коронавирусийн кластер өвчлөл бүртгэгдсэн тул иргэдийн дунд шинж тэмдэггүй өвчилсөн хүн байх эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188