• Өнөөдөр 2025-04-22

Төрийн байгууллагын ажилчдын 70 хувь гэрээсээ ажиллана

2020-12-20,   744

Улсын онцгой комиссоос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгчээ.
 
1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах.
 
2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Төрийн байгууллагын ажилчдын 70 хувь гэрээсээ ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188