• Өнөөдөр 2025-04-22

С.Эрдэнэ: Ц.Туваан Ардчилсан намын тамга тэмдэгийг 24 цагийн дотор хүлээлгэж өгөх хэрэгтэй

2020-12-18,   1454

Ардчилсан нам өнөөдөр Их хурлаа цахимаар зохион байгуулж байна. Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. 
 
Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээж намын дүрмийн дагуу удирдлагууд нь ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар намын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн намын дэд дарга Ц.Тувааныг томилоод байсан юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар Ц.Тувааныг намын даргаас огцруулах шаардлагыг АН-ын дарга асан С.Эрдэнэ хүргүүлжээ.
 
Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийн дараа би намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилж, намын тамга тэмдгийг гардуулсан. Харин  Ц.Туваан нь намын дүрмийг зөрчиж, дүрмийн бус шийдвэрүүд гаргаж байна. Тиймээс Ардчилсан намын тамга тэмдгийг 24 цагийн дотор хүлээлгэн өгнө үү” хэмээн мэдэгджээ.

С.Эрдэнэ: Ц.Туваан Ардчилсан намын тамга тэмдэгийг 24 цагийн дотор хүлээлгэж өгөх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188