Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Гишүүд тодорхой баймаар байна. Хэдэн өдөр хуулийн төсөл хэлэлцүүлэхдээ цаашид хэлэлцэх эсэхийг нь дэмжих үгүйг харна гэсэн зүйл яриад байх юм. Ингэж болохгүй. Одоогийн өргөн барьсан төсөл нь хуулиар зохицуулдаг харилцаа биш. Хуулийн төсөлд "Ёс зүй гэж сургаалыг хэлнэ" гэж тусгасан байна. Хуулинд ийм үг, өгүүлбэр байж болохгүй. Хүний зан суртахууныг хуулиар тодорхойлж болохгүй. Мөн социализмын үед манай гэр бүлд байсан харилцааг хуулийн төсөлд биччихсэн байх юм. Тодруулбал, "Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг тодруулж, алдаршуулна гэсэн байна. Хорвоо, ертөнц өөр болчихсон шүү. Би байр сууриа илэрхийлж байна. Бие биедээ тал засаад хэлэлцэхийг нь дэмжээд яваад байж боломгүй байна. Та нарын санал санаачилгыг бусад хуульд тусгаж болохоор байна" гэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хамгийн эхэнд эрэмбэлэгдэх асуудлын нэг нь бидний хэлэлцэж байгаа хууль шүү. Иргэд шударга ёс, ёс суртахууны доройтолд орсон байна гэж яриад байгаа. Энэ бүхэн сэтгэл зүйн төлөвшлийн асуудал болоод байна. Бид өөрсдөө ч дутуу алсан могой шиг болчихсон. Ийм хэд хэдэн үеийн төрүүлчхээд ёс суртахуунаар зохион байгуулчихдаг гэсэн хариуцлагагүй зүйл яриад яваад байж болохгүй. Би л шүүмжлэх ёстой гэж нэгнийхээ ажлыг харлуулмааргүй байгаа юм. Хууль тогтоох, хууль боловсруулах гээд тусдаа хуультай болчихсон. УИХ-д хуулийн төслийг өндөр босготой оруулдаг болгосон шүү. Дурын хүн тэнгэр харж суугаад орон дотроосоо хууль бичихээ больчихсон. Олон нийтэд хэлэлцүүлэг явуулж, дүн шинжилгээ явуулдаг болсон" гэж хариуллаа.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Дурын хүн тэнгэр харж суугаад орон дотроосоо хууль бичихээ больчихсон |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |