• Өнөөдөр 2025-04-22

Х.БОЛОРЧУЛУУН: Монгол Улсад хууль багадаагүй

2020-12-18,   684

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулаад 30 жил боллоо. Энэ хугацаанд залуусын хүмүүжил ёс зүй хуучнаасаа дордсон уу гэхээс дээрдээгүй.  Боловсролын системийн хувьд ч гэсэн адилхан. Одоо 80, 90 дээд сургууль байгаа ч ямар чанартайг нь бид мэднэ. Хүмүүнлэг боловсролын хуулийн заалтыг Боловсролын багц хуульд тусгай заалт болгоод оруулж болно. Бид тунхагын маягтай хууль гаргаад яах юм бэ. Үүнийг Үндсэн хуульдаа нэм оруулъя. Эсвэл үндэсний хэмжээний хөтөлбөр болгоод аян зохиох хэрэгтэй. Монгол Улсад хууль багадаагүй. Социолизмын үед манай улс 60, 70 ерөнхий хуультай болсон. Гэтэл одоо 700 орчим хууль байгаа ч тэн хагас нь хэрэглэгддэггүй. Ер нь хүмүүнлэг  боловсрол дээр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. 25 нас хүрсэн хүнд юм хэлээд хэрэггүй гэдэг. Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг Боловсролын багц хуулийн нэг заалт болгоод оруулахад болохгүй байгаа юм уу.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийг явцад нэгтгэх эсэхийг яриад явахад огт буруудах юм байхгүй. Бусад улс орнуудын жишгээр хүч боломж нь дутаад байдаг бол хүмүүнлэг боловсрол эзэмшүүлэх зохицуулалтыг хийж өгье гэсэн агуулгатай зүйл юм. Боловсролын хуулийг Хүмүүнлэг боловсролын тухай хуульд нийцүүлээд гаргая гэдэг нь зарчмын хувьд зөв.

Х.БОЛОРЧУЛУУН: Монгол Улсад хууль багадаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188