УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХБААТАР “Хүний эрхийн хамгаалагчийн загвар хууль гэж байдаг. Энэ хуулийн гол зохицуулалт энэ хуульд орсон уу. Хүний эрхийн хамгаалагчийн эрхийг зөрчдөг нь төрийн болон хууль сахиулах байгууллагууд байдаг. Төрийн байгууллагуудаас хамгаалах мехнизмыг хэрхэн тусгасан бэ. Хүний эрхийг хамгаалагчийг хэрхэн таних вэ. Хувь хүн ч байж болно, ашгийн бус байгууллагын төлөөлөл байж болно” гэсэн бол
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ “Сүүлийн жилүүдэд хүний эрхийн асуудал их зөрчигдөж байна. Үндсэн хуулиндаа баталгаажуулсан мөртлөө Монголын төрд хүний эрхийн хамгаалалт хангалтгүй байна. Онцгойлон анхаарах цаг болжээ. Гэтэл парламент дамжаад хэлэлцэгдэхгүй яваад байдаг. Цаг нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүний эрхийг хамгаалж дуугарч байгаа хүмүүсийг цалин, урамшуултай ажиллуулвал үр дүнтэй байх болов уу” гэлээ.
Харин УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “НҮБ-ын загвар хуулийг хууль боловсруулах явцдаа хэрэглэсэн. Хүний эрхийн хамгаалагчийн тухай НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол бий. Хүний эрхийн дээд комиссариатын газраас дэмжсэн. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал гараад ирэхэд анхаарахгүй, үл тоомсорлоод орхиж болохгүй шүү. Бусад хуулийн дагуу хариуцлага хүлээх байлаа ч хариуцлага нь нэмэгдэж байгаа учраас хамгаалж өгч байгаа юм. Их хурлын түвшинд хамтарч ажиллаад, илүү сайжруулаад гаргах боломжтой гэж бодож байна” гэсэн хариулт өглөө.
| М.Оюунчимэг: Монголын төрд хүний эрхийн хамгаалалт хангалтгүй байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |