УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганаар хэлэлцэж, эцэслэсэн юм. Тухайлбал, 26.5 хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндэслэл болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмэхийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар эсэргүүцэж үг хэлсэн. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн Намбарын Энхбаяр гэж хүнд зориулж ийм хууль оруулж ирснийг шүүмжилсэн бол Н.Алтанхуяг гишүүн нэр дэвшиж байгаа хүмүүс бие, биенийгээ шоронд оруулах эрсдэл үүсэх вий гэсэн сануулыг өгсөн юм. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа.
| Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |