“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэллээ.
Тодруулбал, Өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм.
Хуралдаан эхлэх үеэр шүүгдэгч Б.Ганхуяг "Шүүгч хэрэгт хувийн сонирхлоор хандаж байна" хэмээн үзэж, шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа. Улмаар прокурор "Түүнийг үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Хууль хяналтын байгууллагыг харлуулах зорилготой байна" хэмээн татгалзах санал гаргаад байна.
Б.Ганхуягийн өмгөөлөгч "Прокурор аливаа хэрэгт дугаар өгдөг болохоос тодотгол өгдөггүй. Тиймээс үүнийг татгалзах үндэслэл мөн хэмээн үзэж байна" хэмээлээ.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа |
|