• Өнөөдөр 2025-04-22

АН-ын ҮБХ цахимаар хуралдаж, дүрмээ батлахаар болжээ

2020-12-16,   381

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа цахимаар зохион байгуулж, шинэ дүрмээ батлахаар болжээ. Энэ талаар тус намаас уриалга гаргасан байна. Уриалгад "Ардчилсан нам Улсын Их Хурлын сүүлийн хоёр удаагийн сонгуульд амжилтгүй оролцсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, намын дүрмээ өөрчлөн шинэчлэх, үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан дүрмийн төсөлд гишүүдээс санал авч тусган Үндэсний бодлогын хороогоор 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд хэлэлцүүлэн, улмаар арванхоёрдугаар сарын 18-19-ний өдрүүдэд товлогдсон намын Их хурлаар эцэслэн батлахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
 
 Энэхүү эрсдэлтэй хүнд цаг үед улс төрийн намуудаас анхдагч нь болж цахимаар Их хурлаа зохион байгуулж үлгэр жишээ үзүүлж байгаа нь Ардчилсан намын нийгмийн хариуцлагын тод илэрхийлэл болно.
 
Ардчилсан намын гишүүд бид коронавируст халдварт цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хорионы энэ цаг үед танхимд цуглаж Үндэсний бодлогын хорооны хурал болоод намын Их хурлыг зохион байгуулах боломжгүй байгааг харгалзан, мэдээллийн технологийн шийдлийг ашиглан хурлаа зохион байгуулан, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах цаашдын үйл ажиллагаагаа цаг алдалгүй сайжруулах шаардлагатай цаг үед ирээд байна.
 
Иймд Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хуралдаандаа идэвхтэй оролцон намыг дүрмийг хэлэлцэх, мөн анхан, дунд шатны намын байгууллагуудыг бүх шатандаа санаачилга гарган, Их хурлын төлөөлөгчдийг хуралдаандаа цахимаар оролцох боломжоор ханган, ажиллахыг уриалж байна" гэжээ.

АН-ын ҮБХ цахимаар хуралдаж, дүрмээ батлахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188