• Өнөөдөр 2025-04-22

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.МОРГУЛОВ Элчин сайд Д.Давааг хүлээн авч уулзав

2020-12-16,   381

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов  хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ жил хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ” хүчин төгөлдөр болсоныг онцлон тэмдэглэв. Мөн энэ онд дэлхий дахинд цар тахлын дэгдэлт намжихгүй байгаа амаргүй энэ нөхцөлд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулж,  хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилласныг дурьдаж ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж байгааг сайшаан тэмдэглэв.
 
Мөн 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын өндөр түвшний харилцан  айлчлал, хамтарсан олон арга хэмжээг зохион байгуулах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулах бодит арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч цаашид илүү анхаарч ажиллахаар санал нэгдэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.МОРГУЛОВ Элчин сайд Д.Давааг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188