Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсонтой холбоотой хэрэг үүсгэсэн талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байхад зөвшөөрөлгүйгээр хорьж, цагдан хорьж байх хугацаандаа шүүх хурлыг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын парламентын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Олон улсын парламентын холбоо манайд хэрэг нээсэн байна. Энэ талаарх хэргийг судалж байгаагаа УИХ-д мэдэгдсэн. Холбогдох байгууллагаас мэдээлэл хүссэн байна лээ.
Манайхаас ч мэдээллээ өгч байгаа гэсэн. Олон улсын парламентаас хэрэг үүсгэж багаа хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэрэг үүсгэж байсан. Энэ асуудал Төрийн байгууллагын дэргэдэх Халдашгүй байдлын дэд хороонд харьяалагдаж байгаа. Хэрэг ном журмаараа шийдэгдэж байна уу, эсвэл хэрэг зөв буруу юү гэдгийг УИХ шийдэхгүй. Үүнийг шүүх шийднэ. Харин бид УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь УИХ-ын зөвшөөрөлгүй баривчилсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно гэж Байнгын хороон гишүүд үзсэн. Энэ нь хувь хүн, нэг намын асуудал биш. Харин УИХ-ын халдашгүй байдлын асуудал. Манайд 77 хүн халдашгүй эрхтэй. Эрдэнэбат гэдэг хүний ард түмэн байна гэсэн үг. Ард түмнийг төлөөлж байгаа хүнд халдаж байгаа юм. Үүнийг Улсын Ерөнхий прокурор Их хуралд танилцуулах ёстой байв. Гэтэл ийм асуудал УИХ-д оролцуулж ирээгүй. Тэгэхээр энэ нь УИХ-д хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа юм.
| "Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын парламентын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн гэж ОУПХ манайд хэрэг нээсэн байна" |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |