• Өнөөдөр 2025-06-09

Засгийн газраас гаргасан шийдвэртэй ТАНИЛЦ

2020-12-16,   850

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар малчид, хөдөөгийн иргэд рүү хандсан багц арга хэмжээг авч байна. Цаг агаар хүндэрсэн орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан.
 
Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хөнгөлөлт үзүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргасан.  Мөн Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад хөнгөлөлттэй өгөхөөр болсон. Тодруулбал, тэжээлийг 50 хувь хямдруулж, өвсийг үнэгүй олгоно" гэв. Өнгөрсөн долоо хоногт цахилгаан дулааны үнийг төрөөс даах шийдвэр Засгийн газраас гаргасан. Тэгвэл үүнтэй холбоотой журам гаргажээ. Тогтоолын дагуу хэрэглэгч цахилгаан, дулааны үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй тэнцэх цахилгаан, дулааны хэрэглээг төр дааж, үлдсэнийг нь иргэд төлөхөөр болжээ.
 
 

Засгийн газраас гаргасан шийдвэртэй ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188