-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД “ХАНГАЛТГҮЙ” ГЭСЭН ДҮН ТАВЬЖЭЭ-
“МЭК” компаниас арванхоёрдугаар сарын улс төрийн барометр судалгааг гаргасан байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн рейтинг өнгөрсөн сарынхаас буураагүй байна. Аравдугаар сарын байдлаар түүний рейтинг 6.2 хувь болж өссөн бол арваннэгдүгээр сард 6.1 хувь болж буурсан байна. Харин энэ сард түүний рейтинг тогтвортой байна. Түүний рейтинг тогтвортой байгаа шалтгаан нь өрх бүрд нэг сая төгрөг өгөх уриалга болон монгол бичгийн цахим хичээл гэж үзжээ.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн рейтинг өнгөрсөн гуравдугаар сараас хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Тухайн үед түүний рейтинг 7.7 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байсан. Уг амжилт түүнийг УИХ-ын сонгуульд ялахад нөлөөлсөн хэмээн үздэг. Тэгвэл энэ сарын байдлаар Ерөнхий сайдын улс төрийн рейтинг 5.6 хувь болтлоо буурчээ. Шалтгаан нь УОК-ыг өөрийн биеэр удирдаагүй, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан, Ковид-19 хөл хорионы үед УОК болон НОК-ын харилцан уялдаа холбоогүй шийдвэр мөн Засгийн газрын зарим нэг гишүүдийн үйлдэл нөлөөлсөн гэж үзжээ.
Харин УИХ-ын үйл ажиллагаанд иргэд мөн л “хангалтгүй” гэсэн дүн тавьжээ. Учир нь шинэ парламент байгуулагдсан цагаасаа хойш рейтинг нь буурсаар байгаа юм. Энэ сарын байдлаар УИХ-ын үйл ажиллагаа 3.6 хувь болж буурсан байна. Судалгаанд оролцогчид УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл, цар тахлын тархалтын үр дагаврыг бууруулахад идэвхи хангалтгүй байсан, өрхийн орлого огцом буурсан зэрэг шалтгаануудаас болж УИХ-ын үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн хариулт өгчээ.
-ОЛОН НИЙТЭД ТААЛАГДДАГГҮЙ УЛСТӨРЧӨӨР П.АНУЖИН НЭРЛЭГДСЭЭР БАЙНА-
Харин хотын дарга Д.Сумъяабазарын улс төрийн рейтинг өнгөрсөн сард 3.4 хувь байсан бол энэ сард 3.1 хувь болж буурсан байна. Мэдээж УОК болон НОК-ын уялдаа холбоогүй шийдвэр, иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсгэсэн зэрэг шалтгаануудаас болж түүний рейтинг буурчээ. 2019 оны 11 дүгээр сард С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх үед түүний рейтинг хамгийн өндөр буюу 4.4 хувьд хүрчээ. Харин түүний дараа Ж.Батбаягалан хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Түүний рейтинг наймдугаар сард 4.3 хувь байсан бол аравдугаар сар хүртэл буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл олон нийтэд таалагддаг улстөрчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрлэгдэж байсан бол наймдугаар сараас хойш түүний рейтинг огцом буурчээ. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг арванхоёрдугаар сарын байдлаар олон нийтэд таалагддаг улстөрчийн жагсаалтыг тэргүүлж байна. Мөн шинэ гишүүдээс Т.Доржханд, О.Цогтгэрэл нарт олон нийт “сайн” гэсэн үнэлгээ өгчээ.
Харин олон нийтэд таалагддаггүй улстөрчөөр П.Анужин нэрлэгдсээр байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга Д.Сумъяабазар нарыг энэ удаагийн судалгаанд оролцогчид нэрлэсэн байна. Өмнөх судалгаануудын дүнг харвал УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарт иргэд “дургүй” гэсэн үнэлгээг өгч байжээ.
| Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн рейтинг огцом буурчээ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |