УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл -ийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн баталгаа гэдэг зүйл байхаа болилоо. 2012 оны сонгуулийн үеэр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг саатуулсан байдаг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед УИХ-ын гишүүний бүэрн эрох нь хэрэгжиж байсан Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг баривчилсан. Хууль зөрчиж баривчилсан гэсэн үг. Энэ асуудлаар сонгуульд дуусаад зургаан сар болсон байхад хэн ч, юу ч ярьсангүй. Энэ асуудал цаашид үргэлжлэх үү. УИХ хууль тогтоохоос гадна хяналт, шалгалт хийдэг эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг" хэмээн асуулаа.
Үүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд "Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүалгахыг хуулиараа хориглоно. Бид юу ч хийхгүй суугаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байсан нэр дэвшигчийг баривчилсан, хорьсон зүйл гарсан. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бид хэд, хэдэн удаа ярьсан. Холбогдох газарт нь мэдэгдсэн. Зарим газраас нь тайлбар ирээд байна. Зарим нь тайлбар хэлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бид хууль зөрчсөн үйл явдал гэж үзэж байгаагаа. Үүнийгээ ч албан ёсоор илэрхийлээд байна. Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд нь халдаж, хууль зөрчсөн гэж үзэж хэрэг үүсгээд явж байгаа" гэх тайлбарыг өглөө.
Н.Энхболд: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд нь халдаж, хууль зөрчсөн гэж үзэж хэрэг үүсгэсэн |
|